Семинар

11 сарын 28 өдөр “Винтех” ХХК-ын Итали улсын “Женерал Фиттингс” болон Монголын “Барилгын Зураг Төсөл Зохиогчидын холбоо”-той хамтран зохион байгуулсан Халаалт, Усан Хангамжийн Төлөвлөлт болон Материалын Сонголт уулзалт, семинар маш амжилттай болж өнгөрлөө. Энэхүү семинарын сургагч багшаар тус компанид 20 гаран жил ажилласан инженер Ermanno Gatta удирдан явуулсан билээ. Тус компанийн хувьд энэхүү төрлийн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч бөгөөд зөвхөн “Итали Улсад Үйлдвэрлэгдэв” гэсэн гэрчилгээг эзэмшдэг компани юм. Манай компанийн хувьд тус компанийг албан ёсоор төлөөлж ажиллаж байгаагийн хүрээнд нийлүүлэгч бидэнд болон сонгон авч ашиглаж байгаа захиалагч компани тус бүрт хамгийн томоохон давуу талыг үргэлж бий болгож байдаг билээ.