card

БИДНИЙ ТУХАЙ

Винтех ХХК нь Монгол улсын барилгын салбарт чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, өрсөлдөхүйц чанартай үйлчилгээ үзүүлэх, улмаар энэ салбартаа манлайлах байр суурьтай болох зорилгыг өвөртлөн 2018 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор тогтвор суурьшилтай ажилтан, инженерийн баг хамт олонтой үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчдийн шаардлага, хүсэл сонирхлыг дээдлэн, ажил үйлчилгээг үр дүнтэй явуулж, үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн ажилладаг.

 

Эрхэм зорилго
Барилгын материалын худалдааны салбарт хэрэглэгчээ дээдэлж, чанарыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлэгч компани байх.

Алсын хараа
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээдлэн хууль тогтоомжийн хүрээнд худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Гадаад худалдаа
Барилгын материалын худалдаа
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Бид дэлхийд тэргүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг импортлон эх орныхоо зах зээлд нийлүүлж байна.